2009-05-27
Супер парламентийн дарангуйлал

Монгол Улсын Yндсэн хуулийн 10 жилийн ойд:

Д. Yvрцайх

СУПЕР ПАРЛАМЕНТЫН ДАРАНГУЙЛАЛ




Малгай болгох нь: 

Юуны өмнө эрхэм уншигч таны vнэт цагаас чинь авч, vзэл бодлоо хуваалцахаар оюун ухааны тань хойморт зөвшөөрөлгvй саатан буйдаа уучлал эрэхийн ялдамд энэхvv өгvvллийг аль нэг нам, улс төрийн хvчин, нийгмийн аль нэг бvлэг, хэсгийн ашиг сонирхлын vvднээс бус гагцхvv монгол хvний хувьд, монголын ард тvмнийг бvрдvvлэгч нэгэн бичил оюун ухааныхаа хувьд, бусдыгаа хайрлахын тухайд, vнэт зvйлсийг эрхэмлэхийн тухайд, алдах юм багатай дээрээ залуу хvний "шvvмжлэлт хандлагаа" бусдынхаа төлөө ашиглахын тулд, ийм аргаар өөрийнхөө цэвэр гэж vзэж байгаа ёс суртахуун, бор нутагтаа эдлэх ёстой эрх чөлөөтэйгөө vлдэхийн тулд тэрлэсэн гэдгээ андгайлж, таны цагыг vр ашиггvй vрээгvй, өөрийнхөө vгийг хөлдvv хөх хаданд хашхираагvй хэмээн гvнээ найдаж байна. 

Энэхvv өгvvллэгийг тэрлэгч миний бие олсон боловсрол, vзсэн зовлонгоор тааруу хэдий ч мэдэхгvй байгаагийнхаа хэрээр ертөнцийн тvмэн зvйл учир холбогдлоос мэдэхгvй зvйл тун ч бага vлдсэн мэт санаж, өөрийгөө эрх зvйч мэргэжилтэй, Yндсэн хуулийн эрх зvй сонирхогч хэмээн дөвийлгөн боддог тул 1998 оноос эхэлж 2000 онд Yндсэн хуульд оруулсан гэнэтийн нэмэлт, өөрчлөлтийн vеэс хvчтэй мэдрэгдэх болсон эдvгээгийн төрийн (Yндсэн хуулийн)хямралыг, тvvнийг даван туулж, "гацаанаас гарахын" тулд (vнэндээ бол эрх мэдлийг өөртөө төвлөрvvлэхийн тулд) хийсэн гэж зохиогч, найруулагчдынх нь тайлбарлаж буй Монгол төр ёс, хууль ёсыг хямруулагч "сvvдэр ший"-г vзэгчийн байр суурьнаас чамгvй анхааралтай vзсээр, холбогдох материалуудыг нь чадах хирээр сонирхон цуглуулсаар ирсэн нэгэн. 

Уг Yндсэн хуулийн буюу төрийн хямралт байдал нь 6 жил далдхан, 4 жил хурцхан илрэн чамлахааргvй урт хугацаа, хэсэг бусагаар илэрхийлэгдсэн нилээд их мэдээллийн агуулгыг багтаан хамарч байгаагийн дээр манай төрийн мэдээллийн хаагдмал байдал, хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэргэшсэн бус, хараат тогтолцооны улмаас хvн бvр чухам юу болоод байгааг, хэнийх нь зөв, хэнийх нь буруу гэдгийг бодит бус, иж бvрэн бус мэдээлэлтэй тул vнэлэн дvгнэж, vзэл бодлоо илэрхийлэх боломж нь хязгаарлагдмал байсаар ирсэн болов уу. Тиймээс би энэхvv өгvvллээрээ уг vйл явцын талаарх өөрийн цуглуулсан баримт, материалууддаа vндэслэн зөвхөн улс төр, эрх зvй судлаачидад бус аль болох олон нийтэд, хvн бvрт ойлгомжтой байх хэлбэртэй, иж бvрэн,бодит мэдээллийг, уг vйл явцыг онолын болон улс төр, эрх зvйн талаас нь харж дvгнэсэн өөрийн vзэл бодлын хамт хvргэхийг зорьж буй юм. Бvгдэд ойлгомжтой байлгах vvднээс нилээдгvй иш татаж, тайлбарлаж, нуршин давтаж бичигдсэн байж болох тул уншигч абугай танаас урьдчилан хvлцэл өчье. 

Миний бие тэр "амьдрал" гээчийг нь бvрэн vзээгvй, гvйцэд мэдрээгvйгээсээ ч юм болов уу "байх ёстойг" цаг ямагт хайж, хvсэж байдаг тул энэ бvх зvй бус "байгааг" vл тэвчин, хvчтэний өмнө сул доройгоосоо болж буруутан болдог өнөөгийн ужиг тогтолцоо, урьдын туршлагат нэг намын vнэмлэхvй засаглалын сvр хvчнээс айх айдсыг ертөнцийг төсөөлөхvй минь дийлэн, ирээдvйнхээ төлөө эрхгvй тэсвэр алдарч vvнийг тэрлэв. "Хэрэв би шатахгvй юм бол, хэрэв чи шатахгvй юм бол, хэрэв бид шатахгvй юм бол, хэн энэ харанхуйг чинь гийгvvлэх юм бэ" хэмээсэн нэрт найрагчийн бадаг шvлгийн санаанд шvтлээ. 

Бид ардчилсан, эрх зvйт төрийн хэлбэрийг сонгон авч, ардчилсан зарчим, төрийн эрх мэдлийн хуваарилалт, хvний эрх, эрх чөлөө гэх мэт эдvгээгийн хvмvvн төрөлхтөнд харьцангуй нийтлэгээр хvлээн зөвшөөрөгдөөд буй vнэт зvйлсийг шингээх гэж эрмэлзсэн шинэ ардчилсан Yндсэн хуулиа батлан мөрдvvлснээс хойш даруй 10 жилийн нvvрийг vзэж, эдvгээ өнгөрсөн тvvхэн хугацаанд хийсэн бvтээл, олсон ололтоо дvгнэн хэлэлцэж, баярлан бахархаж сууна. 

Шинэ Yндсэн хууль бол нийгмийн бодит шаардлагад vндэслэгдсэн, Монгол төр ёс, хууль ёсны хөгжлийн нэгэн дэвшилтэт тvvхэн vзэгдэл болсон, саяханыг болтол байсан гэдэг нь бидэнд нэгэнт илэрхий бөгөөд эдvгээ бид нэгэнт илт тодорхой болсон ололт, дэвшилтээ "зурагдсан пянз" мэт ам уралдан магтан "хэлбэрдэх"-ийн зэрэгцээ бас ч алдсан алдаа, дутсан дутагдал байх аваас анхааран хэлэлцэх ёстой болов уу хэмээн сэтгэсэн юм. 

Эдvгээ энэ их баяр, бахархал дундуур тэрслvv авир гарган юунд чи энэ асуудлыг хөндөх болов, "Ниргэсэн хойно нь хашхирав" гэгчийн vлгэр биш vv гэх хvмvvн гарах л байх. Тиймээ, ниргэхээс нь өмнө хашхирах боломжийг тэр болгонд олгоогvйн адил надад ч бас олдоогvй ба энэхvv хямралын аянга нь нэгэнтээ ниргээд дуусчихаагvй, эдvгээ ч таны, миний эрх, эрх чөлөө, монгол төр, хууль ёсыг минь улам л хvчтэй ниргэсээр байгаа тул vнэт зvйлсээ vнс болон хийсчихээс нь өмнө хойчийн зэмлэлийг төсөөлөн дуугаа гаргахыг хvссэн минь энэ. Сонсогдохуй, vл сонсогдохуй нь одоо нэгэнт надад гэхээсээ уншигч абугай танд илvvтэй хамаарах болж дээ. 

Нөгөөтэйгvvр уг хямралын анхны илрэлvvд гарч эхлэх vед "Ардчилсан холбоо" эвсэл төрийн эрх барьж байсан агаад тэдний ард тvмнийг басамжлан доромжилсон vйлдэл, vйл ажиллагаа, эрх баригч болсных нь маргаашаас л илт мэдрэгдэх болсон зангианы бvдvvрэлт, хvрэмний шинэчлэлт нь сонгогчын хувьд миний төрдөө итгэх итгэлийг нэгэнт бут цохисон vе байсан тул тэднийг энэхvv хямралыг зөв шийднэ, тэр бvv хэл, шийдэхээр оролдоно ч хэмээн найдахаа байчихсан байлаа. Гэтэл 1999 оны эцсээр нөгөөдvvл маань гэнэт ажил нь маш эрчимтэй урагшилдаг болж, 4 жил хоёр тийшээ харж суусан эрх баригчид болон сөрөг хvчин маань нэгдчихсэн, нэгэн vзvvрт сэтгэлээр ардчилал, эрх зvйт төрийн vндэс суурь болсон Yндсэн хуульдаа хэнд ч мэдэгдэлгvйгээр нэмэлт, өөрчлөлт оруулчихдаг юм байна. Ингээд хэрэг, зарга vvссэн боловч МАХН-ынхан улс төрийн тоглоомоо тоглож, 4 жил хэрэглэсэн аргаараа дараагийн УИХ-ын бvрэн эрх эхлэхийг буюу өөрсдөө төрийн эрхийг авахаа хvлээсэн юм. Энэ санаа нь ч сэтгэлчлэн, тэр ч байтугай сэтгэснээс нь давуутай биелмэгц суулгасан vрийнхээ шимийг хvртэхийн тулд тордож эхэлсэн бөгөөд ийнхvv тордохдоо хууль ёс, зvй ёсыг уландаа гишгэсэн явуургvй аргыг хэрэглэсээр ирсэний дээр эдvгээ ч тэр "бохироо" арилгаагvй байгаа билээ. Энэ бvх гажиг vйл явц миний ажиглалт, дvгнэлтээр бvхэлдээ МАХН-ын бичсэн зохиол, тавьсан жvжиг мэтээр санагддаг юм. Би хувьдаа МАХН-ын хуульч гишvvдэд, ерөөс монголын хуульчдад хууль ёсны төлөө, хууль дээдлэх зарчмынхаа төлөө ямар нэг нааштай алхам хийнэ гэж нилээд их найдлага тавьж, энэ байдлыг эрх биш засах чиглэлд ямар нэг vйл ажиллагаа явуулах байх хэмээсэн хvлээлттэй байсан бөгөөд тэднийг энэхvv "хорт" нэмэлт, өөрчлөлтийг дахин боловсруулан батлах хvртлээ эрх мэдэл, албан тушаалын төлөө улайран зvтгэнэ чинээ санаагvй билээ. 

Өгvvллийн ач холбогдол нь улс, vндэснийхээ эрх ашиг, тусгаар тогтнол, эрх чөлөөнийхөө төлөө хэмээн санаа зовж явдаг, уг асуудлыг хэдийгээр анхааран сонирхохыг хичээх боловч нэгдмэл, тодорхой мэдээлэлгvйгээс асуудалд иж бvрэн хандаж, дvгнэж чадахгvйд хvрээд байгаа монголын нийгмийн идэвхитэй гишvvдийг мэдээллийн хомсдлоос гаргах, Монгол Улсын Yндсэн хууль болон тvvнд оруулсан нэмэлт, өөрчлөлт, тvvнийг тойрсон vйл явцын онолын vндэслэл, улс төр, хууль зvйн агуулгынх нь талаарх судлаачдын vзэл бодол, дvгнэлтийг олон нийтэд эмхэтгэн таниулахад оршино. 

Мадаглах нь: 

Монголын ард тvмэн 1992 оны шинэ Yндсэн хуулиараа “… эх орондоо хvмvvнлэг, иргэний ардчилсан нийгэм байгуулах” эрхэм зорилгоо дэвшvvлэн тавьж, тухайн нийгмийн олонхийн хvсэл зориг болон илэрдэг "хуулийн дарангуйлал" буюу "эрх зvйт төр", Yндсэн хуульт ёс, тvvний баталгаа болон илэрдэг төрийн эрх мэдлийг хуваарилах зарчмыг нийгэм, төрийн байгууллынхаа vндсэн зарчим болгохоор шийдвэрлэсэн нь тvvхэн эерэг ач холбогдолтой, монголын ард тvмний заяа, буян нь тэтгэсэн чухал vйл явдал болсон юм. Бид ч баяртай байлаа. 

Гэтэл vнэн хэрэг дээрээ байдал өөр байсан бололтой. Бидний тэр их баяр бахархал дундуур гадаадын нэгэн хэвлэлд Монгол Улсын парламентыг “супер парламент" гээд бичээд авлаа. Гэнэт судлаачид юу гэчихэв хэмээн Yндсэн хуулиа шvvрэн авч унштал галт тэрэг нэгэнт хөдөлчихсөн байжээ. Өөрөөр хэлбэл бид vндсэн хуулиараа хуулийн дарангуйлалд биш зөвхөн өөрөө л тарах тухайгаа шийдэх боломжтой, хязгааргvй их эрх мэдэлтэй "супер" парламентын дарангуйлалд шилжчихсэн байжээ. 

Төрийн эрх мэдлийг хуваарилах сонгодог онолоор бол төрийн эрх мэдлийг хууль тогтоох, гvйцэтгэх, шvvх гэсэн гурван салбарт харилцан тэнцвэртэйгээр, хэн нэг нь төрийн эрх мэдлийг уг төрийг бvрдvvлэгч эх vндэс нь болсон ард тvмнийх нь сайн сайхан, эрх чөлөөт байдлынх эсрэг ашиглах явдал гаргаж буй эсэхэд харилцан хяналт тавих, ийнхvv эрх мэдлээ хэтрvvлсэн vйл ажиллагаа явуулбал тvvнийг нь таслан зогсоохуйц хэмжээнд нөлөөлөх боломжтой байхаар хуваарилах ёстой гэж би уншсан, заалгасан. Төрийн эрх мэдлийн гурван салбар маань ерөөс тус тусдаа бие биендээ эсрэгцэн хандагч субьектvvд байх ёстой бус vйл ажиллагаагаа харилцан уялдуулсан, нарийн зохион байгуулалттай байж байж сая нэгэн төр болж, улсынхаа хэмжээнд нэгэн төрийн засаглалыг хэрэгжvvлэх ёстой. Тэр ч байтугай уг онолыг сонгодог агуулгаар нь боловсруулсан гэгддэг Монтескьюгийн санаагаар бол шvvх эрх мэдэл нь ард тvмнээс сонгогдсон байх бөгөөд ийнхvv сонгогдсон, шударга, хараат бус шvvхгvйгээр төрийн эрх мэдлийн хуваарилалтын тухай ярихын ч хэрэггvй байв. 

Yнэндээ Yндсэн хуульд маань төрийн эрх мэдлийг хуваарилах зарчим нилээд өвөрмөц, тэнцвэргvй байдлаар тусгагдсан, хууль тогтоох эрх мэдэл буюу тvvнийг хэрэгжvvлдэг УИХ-д хэт давуу эрх олгосон гэж vздэг. Yндсэн хуулийг баталсан Ардын Их Хурлын депутат нөхөд, тухайн vедээ уг Yндсэн хуулийн эхийг баригчид буюу онол номыг нь оросын эрдэмтдийн зохиол бvтээлээр дамжуулан ойлгож мэдэж авсан, эсвэл гадаад хэл мэддэг найзынхаа ярианаас сонсоод гvйлгээ ухааныхаа ачаар учир начрыг нь жаахан ухаж эхэлсэн төрийн тvшээд (өнөөгийн улс төрчид, тухайн vеийн УБХ-ын гишvvд, АИХ-ын тэргvvлэгчид) маань хөөрхий хөдөөнөөс ирж “жалга довны”-хоороо дуудуулсан малчин, тариаланч, хөдөлмөрийн хvмvvсийг болон ардчиллын талаар мэдлэг дулимаг, эмх замбараагаа алдсан ард тvмнээ бараг “хулхидаж” байгаад зөвхөн өөрөө л өөрийгөө тараах эрх (ганцхан амиа хорлохгvй бол бvрэн эрхийнхээ хугацааг дуустал ямар ч муу юм хийх эрх)-тэй "супер парламент", "супер УИХ-ын гишvvний суудал" буюу хөдлөшгvй ган бат эрх мэдлийн төвлөрөл, бэлэн ажлын байрыг өөрсөддөө бий болгож авсан юм байна хэмээн санагддаг. (Yндсэн хуулийг батлах vеийн тvvхийн болон архивын баримтуудыг судлах явцдаа ийм дvгнэлтэд хvрсэн.)Тэд vнэндээ өөрсдөө учир начрыг нь бvрэн мэдэж байсан мэдэхгvй байсан аль нь боловч баримтад тэмдэглэгдсэнээр Ерөнхийлөгчийн засаглалтай болох нь нэг хvнийг тахин шvтэх явдал, тоталитар дэглэмийн эхлэл болно, парламентын засаглал бол хамгийн сайн төрийн удирдлагын хэлбэр хэмээсэн дан нэг талын мэдээллээр хуучин системээсээ дөнгөж салаад байсан ардчиллын талаарх мэдлэг хомс ард тvмнийхээ сэтгэл зvй дээр тоглоцгоосон байдаг юм билээ. 

Yvнийгээ ч эдvгээ тэд хvлээн зөвшөөрч, ард тvмэн ч "хулхидуулснаа" ойлгоод сvvлийн vед УИХ-д хариуцлага хvлээлгэдэг болгохыг шаардаж эхэлсэн билээ. Yvний хариу vйлдэл болгож, дахин олон тvмнийг хуурахаар тэд Yндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтдөө Ерөнхийлөгч УИХ-ыг тараах эрхтэй байх тухай амьдрал дээр хэзээ ч биелэх vндэсгvй, "хуурамч" заалтыг оруулж өгсөн бөгөөд vvний нотолгоог миний ойлгож буйгаар уг Yндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг санаачлагчдын нэг болох УИХ-ын гишvvн Д.Лvндээжанцан батлагдсаных нь дараахан Монгол улсад байнгын ажиллагаатай парламент vvсч хөгжсөний 10 жилийн ойд зориулсан онол, практикийн бага хуралд тавьсан илтгэлдээ "Монгол Улсын Yндсэн хуульд УИХ тарах, тараах механизм тун бvрхэг, тодорхойгvй байдлаар туссан…. Төрийн эрх мэдлийн гадаад тэнцлийн асуудал болох Ерөнхийлөгчийн парламентыг тараах эрх онолын хувьд одоогийн зааж өгсөн асуудлууд болох асуудал. Харин практик дээр хэзээ ч биелэхгvй ийм асуудал байна. Энэ нь зvйрлэж хэлбэл тогоруунд тавагтай шөл өгсөнтэй адил байгаа юм" хэмээн дурдсанаас ойлгож болно. 

Миний бодлоор уг Yндсэн хуулинд төрийн эрх мэдлийг хуваарилах онол, тvvнийг дэлхийн улсуудад хэрэгжvvлсэн практикийг авч хэрэглэхдээ хэт монголчилж, эрэмдэглэн гуйвуулсан гэж дvгнэдэг. Бид vндсэндээ ХБНГУ-ын Yндсэн хуулийн загварыг хуулсан мэт ажиглагддаг бөгөөд харин эрх мэдлийн хуваарилалтыг тэнцвэржvvлэгчийн vvрэг гvйцэтгэдэг Ерөнхийлөгчийн эрх хэмжээг маш өөрөөр монголчилон хуульчилсан. 

Манай улс төрчид парламентынхаа хязгааргvй эрх мэдлийн төвлөрлөө нуухын тулд Ерөнхийлөгчид бvх ард тvмнээс шууд сонгогддог "хэт ахадсан бөгөөд хэлбэрийн төдий" мандат, зарим нэг авцалдаа муутай илvvц бvрэн эрхvvдийг олгоод Монгол Улс бол хvчтэй төрийн тэргvvнтэй парламентын Бvгд найрамдах улс, төрийн эрх мэдлийг хуваарилахдаа эрх мэдлийн гурван салбарын хэн нэг нь арай давуутай байхгvй бол "төрийн машин" гацна, тэр нь ч өнөөдөр харагдаж байна гэсэн тайлбарыг хvчээр тулгаж, өөрсдийн эрх мэдлийн дархлалаа хамгаалж байв. 

Уг нь төр, эрхийн тvvхэн уламжлал, ард тvмнийхээ төр ёсны сэтгэлгээ, улс төрийн шийдвэрийн шуурхай байдлын шаардлага зэргийг харгалзан vзсэн бол миний бодоход нийгэм, эдийн засгийн тэс өмнөө тогтолцоонд шилсэн шилжилтийн энэхvv тvvхэн vед Ерөнхийлөгчийн засаглал нь Монгол улсад илvv тохиромжтой байсан болов уу. Гэхдээ энэ бол зөвхөн тогтолцооны өөрчлөлт явагдаж дуусах vе буюу шилжилтийн vед л холбогдох санаа, жинхэнэ ниргэсэн хойно нь хашхирч байгаа хэрэг бөгөөд ерөөс ардчилсан, эрх зvйт төрийн тогтолцоо төлөвшчихсөн, төрийн эрх мэдлийг тэнцвэртэй хуваарилсан Монгол улсад бол хvчтэй Ерөнхийлөгч бvхий Парламентын бvгд найрамдах улсын хэлбэр илvv тохиромжтой гэдэгтэй санал нийлдэг юм. Өнөөгийн төрийг бол эрх мэдлийг тэнцвэргvй хуваарилсан нөхцөлтэй нь холбогдуулан тохиромжтой төрийн хэлбэр гэж хvлээн зөвшөөрч чадахгvй байна. 

Шvvх эрх мэдлийн байгууллагын эрх хэмжээ, тvvний хараат биш байдлын тухайд энэ удаад багтаан өгvvлэх боломж хомс тул ямартай ч гvйцэтгэх эрх мэдлээс нилээдгvй хамааралтай, хараат байна гэсэн баахан битvvлэг, шvvмжлэлт дvгнэлттэйгээр нэмэлт өөрчлөлтийн өмнөх Yндсэн хуулин дах төрийн эрх мэдлийн хуваарилалтын тухай асуудлыг тvр vлдээе. 

Дээр тодорхойлогдсон “өнөөгийн улс төрчид” ч ёстой сэргэлэн “золиг”-нууд юмаа. Хөдөлмөрийнхөө vр шимийг хvртэж, хоёр парламентын бvрэн эрхийн хугацаа буюу 8 жилийн турш ургацаа хураацгаасан. Тэд улсын төсвөөс цалин хангамж эдлэж, хээл хахууль авч, албан тушаалын наймаа эрхлэж, хувийн бизнесээ хөгжvvлж, хундаганы араас согтуу тархиар бидний хувь заяаг ярилцан бодлого боловсруулж, чанар муутай хийдэлтэй хууль батлаж, гадаадад томилолтоор зугаалж, төсвийн болон төслийн мөнгө идэж, зодолдож, алалдаж, тэврэлдэж, наргиж, доргисон амсхийх завгvй он жилvvдийг өнгөрvvлжээ. "Ёстой чадаж байгаа юманд арга байхгvй" гэгчээр хариуцлага хvлээхгvй "супер" юм чинь чадах бvхнээ л хийцгээсэн. 

Хvний хэрэгцээ гэдэг хvнийг өөрийг нь хvн болгож буй, хязгааргvй ертөнцийг бvрдvvлэгч болон орших золыг олгож буй тэр л хязгааргvй оюун ухааныхаа хэрээр хязгааргvй байдаг хойно доо. Ургацаа чамлажээ. Гэтэл хэн нэг нь “Хөөе нөхөд минь, манай “супер” парламент маань “бvр супер” байвал ямар догь вэ. Ургац ч нэмэгдэнэ. Энэ Ерөнхийлөгч, Yндсэн хуулийн цэц, бидний томилсон зарим Засгийн газар гэх мэт том толгойтой хог ургамлууд сvvлийн vед ургацын байдалд нилээд саад тотгор болж байна шvv дээ” гэсэн мэргэн санааг хэлж хог ургамлаа тvvхээр шийдэцгээжээ. Yнэндээ “супер” парламентын хурааж байсан ургац нь өөрөө хог ургамал байв. Харин тэр их паразитын дундуур хvчээ шавхан арай гэж цухуйж байсан ногооныхоо навчийг таслахаар шийдсэн нь энэ байлаа. Чааваас даа арваад жил ногоо тарихад суралцчихаад аль нь ногоо, аль нь шарилж болохоо ялгахгvй ингэж ч мунгинах гэж дээ. Аргагvй л дээ ногоо тарих чинь ямар нvvдэлчдийн ажил, соёл биш. Гэхдээ тарих аргыг нь судлсан л гэцгээдэг биз дээ. Бид нэгэнт тариачин амьдралын хэв маягыг сонгосон хойно аргыг нь бас сурах л, дуурайх л хэрэгтэй болно доо.

1998 оны vеэс Засгийн газрууд дараалан огцорч, Yндсэн хуулин дахь Ерөнхийлөгч УИХ-д олонхи суудал авсан намуудттай зөвшилцөн Ерөнхий сайдаар томилуулах хvний тухай саналыг УИХ-д оруулах бvрэн эрхтэй гэж заасныг болон өөр ч хэд хэдэн vндсэн хуулийн заалтан дахь "зөвшилцөх" гэдэг vгийг "санал солилцоно" гэж ойлгох уу, "нэгдмэл саналд хvрсэн байна" гэж ойлгох уу гэдэг дээр төрийн институтууд маань нэг мөр ойлгож чадаагvй учир дараа дараагийнхаа нь Засгийн газруудыг томилож чадахгvй удсан бэрхшээл vvссэн юм. 

Yндсэн хуулин дахь “зөвшилцөх” гэсэн vгийг хэрхэн ойлгох талаар маргаан дэгдмэгц өөрсдийн явцуу сонирхолд нийцvvлэн "саналаа л танилцуулна" гэсэн vг хэмээн Yндсэн хуулийн уг заалтыг "албан ёсоор" тайлбарласан УИХ-ын тогтоолыг тухайн vеийн олонхи хvч тvрэн гаргасан боловч “бурханы авралаар” угаас төрийн бvх институтууд, бvх шатан дахь социализмийн vеэс өвлөж авсан боловсон хvчний гvн бат сууриа алдаагvй байгаа, тухайн vедээ боломжит дээд тvвшний хvчийг олсон сөрөг хvчин байсан МАХНам "бараг өөрийн гэж хэлж болох" Yндсэн хуулийн Цэцтэйгээ хамжиж уг тогтоолыг хvчингvй болгуулж, “Ардчилсан холбоо эвсэл”-ийнхний Засгийн газрын төрөлтийг хvндрvvлж, эх болсон эвслийнх нь “эрvvл мэнд”-ийг хохироож, нэр хvндийг нь унагаан, арай болоогvй хvvхдvvд гэж мэдрvvлэв. Гэвч энэ бол тухайн улс төрийн тvvхэн нөхцөл бадлаасаа шалтгаалан МАХН-д л ашигтай болчихсон болохоос биш хууль ёс, ардчилал, Yндсэн хуульт ёсны хувьд хамгийн зөв зvйтэй алхам байсан юм. Yндсэн хуулийн Цэц энд төрийн эрх мэдлийн хуваарилалтын хvрээн дэх тэнцвэржvvлэгчийнхээ vvргийг нэр төртэй биелvvлсэн. 

Ер нь эрдэмтэд Yндсэн хуулийг тайлбарлах эрхийг Yндсэн хуулиар аль ч субьектэд олгоогvй гэдэгтэй зохиогч санал нэгтэй байдаг бөгөөд УИХ бол Yндсэн хуулийг тайлбарлах эрхтэй субьект байж болох агуулгатай ямар ч заалт Yндсэн хуульд байхгvй. Манай парламент “супер” парламент болохоороо л ийм практик тогтоочихоод зvтгээд байгаа юм. 

Харин Yндсэн хуулиас “бусад” хуулиуд нь Yндсэн хуульдаа нийцэж, Yндсэн хуулийн хvрээнд батлагдан гардаг, Yндсэн хуулийн тайлбар болж байдаг гэсэн агуулгын vvднээс УИХ нь бусад хуулиудыг албан ёсоор батлан гаргах замаар Yндсэн хуульд албан ёсны тайлбар хийдэг субьект гэж "ойлгож" болох юм. Тvvнчлэн Yндсэн хуулийн заалтын утга, агуулгыг хэрхэн ойлгож, хэрхэн хэрэглэх талаар тайлбар гаргах эрхийг нь Yндсэн хуулийн дээд хяналтыг хэрэгжvvлж, тодорхой эрх зvйн шийдвэр, албан тушаалтан нь Yндсэн хууль зөрчсөн эсэх тухай “эцсийн шийдвэр" гаргадаг учир Yндсэн хуулийн цэцэд олгогдсон гэж Yндсэн хуулийн агуулгаас логик тайлбар хийх замаар бас ойлгож болно. Тvvнээс бус албан ёсны тайлбар гэсэн толгойтой, шууд утгаараа Yндсэн хуулийн зvйл, заалтыг хэрхэн ойлгож, улс орон даяр хэрхэн дагаж мөрдөх ёстойг тайлбарласан шийдвэрийг аль ч субьект гаргах эрхгvй юм. 

МУ-ын Ерөнхийлөгч энэхvv "Засгын газрын төрөлтийн хvндрэлт" хэмээх бэрхшээлт тvгжигдмэл нөхцөл байдлын шалтгааны талаар УИХ-д ирvvлсэн нэгэн албан бичигтээ олонхи өөрсдөө нэг татгалзагдсан хvнээ олон дахин санал болгож цаг нөхцөөж байсан болон Ерөнхийлөгчөөр зөвшөөрөгдсөн хvнээ өөрсдийн дотоодын зөрчлөөсөө болоод УИХ-ын чуулган дээрээ дэмжихгvй унагаж байсан зэрэгтэй нь холбоотой байснаас бус Ерөнхийлөгч их эрх мэдэлтэйдээ юмуу эсвэл эрх мэдлээ хэтрvvлсэндээ уг байдлыг vvсгэж байгаагvй хэмээн тодорхой тайлбарласан байна. 

Дээрх асуудлаас гадна сахилгагvй гишvvд нь хуралдаа суухгvй алга болцгоочихоор сөрөг хvчин нь далимдуулаад хурал хаяад УИХ-ыг ирцээр нь “чангалж”, таг зогсоочихдог байсан болон 2-3 Засгийн газар солиод ирэхээр сvvлдээ Засгийн газраа бvрдvvлэх боловсон хvчний нөөцгvй болж ирсэн зэрэг нөхцөл байдлууд vvссэнээс төрийн тvшээд маань энэ Yндсэн хууль нэг л биш байна хэмээн жиг жуг ярилцаж, сэм зөвшилцсөөр байгаад 2000 оны эхээр алдарт Yндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг Улсын Их Хурал битvvхэндээ маш шуурхай, гэнэт батлаж ард тvмэндээ болон төрийн бусад институтууддаа "гэнэтийн бэлэг" (сюрприз) барьсан. Гэтэл Yндсэн хуулийн Цэц уг Yндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан vйл явц (процесс) нь Yндсэн хууль зөрчсөн хэмээн дунд суудлаараа хэлэлцэн шийдвэрээ гаргасан боловч УИХ хэлэлцэлгvй дараагийн УИХ-д шилжvvлсэн бөгөөд улс төр, хууль зvйн нилээд сонирхолтой "тоглолт"-уудын дараа Yндсэн хуулийн Цэц эцсийн шийдвэр гарган уг нэмэлт, өөрчлөлтийг хvчингvй болгосон. Ийм нөхцөлд буюу 2000.12.14-ний өдөр УИХ дахин урьдынхтайгаа адилхан агуулгатайгаар Yндсэн хуулинд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулан Ерөнхийлөгчөөс нэг санал асуусан болоод хvч тvрэн баталсан билээ. Шинэ ба хуучин хоёр Yндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь агуулгын хувьд ялгаагvй тулодоо энэхvv нэмэлт, өөрчлөлтvvдийн онолын болон хууль зvйн агуулгын талаар өөрийн болон бусдын vзэл бодлыг толилуулъя. 

Нэг: Нэмэлт, өөрчлөлтийн 2-р зvйлийн 4 дэх заалтаар Yндсэн хуульд "1.УИХ-ын гишvvн бvрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. УИХ-ын гишvvн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишvvнээс бусад, хуулиар тогтоосон vvрэгт нь vл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгvй" гэсэн өөрчлөлтийг хийжээ. 

Ийнхvv УИХ-ын гишvvн vvрэгт ажлынхаа хажуугаар Ерөнхий сайд, Засгийн газрын гишvvн(сайд)-ний албан тушаалыг хавсран гvйцэтгэж болохоор өөрчлөлтийг тусгасан нь хууль тогтоох эрх мэдэл, гvйцэтгэх эрх мэдэл хоёрын хоорондын зааг ялгааг улам бvрхэгдvvлж, гvйцэтгэх эрх мэдлийн байгууллагыг хууль тогтоох байгууллагын шууд эрхшээлд оруулан том толгойг нь тас цавчив. Нөгөө талаас ийм өөрчлөлт нь төрийн эрх мэдлийг хуваарилах зарчмын нэгэн чухал тал болох хууль тогтоох байгууллагын зvгээс гvйцэтгэх эрх мэдэлд тавьдаг хяналтын чиг vvргийг хэрэгжих боломжгvй шахам болгож байгаа юм. Тэд vvнийгээ Парламентын Бvгд Найрамдах улсын хууль тогтоох болон гvйцэтгэх эрх мэдлийн байгууллагуудын эрх хэмжээ нь төрийн эрх мэдлийг хуваарилах зарчмаар тодорхойлогддоггvй, бvрхэг байдаг гэсэн Германы нэгэн судлаачын vндэслэл, тухайн нам чадварлаг боловсон хvчнvvдээ засгийн эрх авахаараа Засгийн газрын гишvvн болгох гэж байгаа юм гээд сонгуульд оролцуулахгvй нөөц, бололцоогоо алдах болоод байсан аюулаас гарч байгаа "гарц" гэж тайлбарладаг боловч vнэн хэрэг дээрээ “бvр супер” парламентын гишvvн болох гэсэн хvсэлтэй нөхдvvд хэт олон байснаас л энэ заалт дэмжигдсэн болов уу. 

Засгийн газарт парламент хяналт тавьж, vйл ажиллаганых нь алдаа дутагдлыг засан залруулж байх ёстой. Гэтэл парламентын гишvvн Засгийн газрын гишvvн болсноор өөрөө өөрийгөө хянах болж байгаа хэрэг бөгөөд парламент дотор Засгийн газар өөрийгөө хамгаалах саналын нөөцтэй болж байгаа хэрэг юм. Гvйцэтгэх эрх мэдлийг хэрэгжvvлэгч, улсын мөнгө, санхvvгийн асуудлыг гардан гvйцэтгэгч Засгийн газар хяналтгvй, хянадаг байгууллагадаа өөрийгөө хамгаалан саналаа өгдөг байна гэдэг нь балрахын цондон л доо! 

МУ-ын Ерөнхийлөгч уг Yндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай саналын тухай УИХ-д 2000.12.11-ний өдөр ирvvлсэн саналдаа "УИХ-ын гишvvн нь Засгийн газрын гишvvнээр хавсран ажиллах болгож байгаа нь Монгол улсад засаглал, эрх мэдлийг хуваарилах Yндсэн хуулийн агуулгыг vзэл баримтлалын хувьд өөрчлөхөд хvргэж байгаа тул ийм шаардлагатай бол шинэ Yндсэн хуультай болох агуулгаар нь боловсруулж, хэлэлцvvлэх шаардлагатай болно" гэжээ. 

Нөгөө талаас судлаачид Парламентын бvгд найрамдах улсуудад ихэвчлэн Парламентын гишvvн нь Засгийн газрын гишvvний албан тушаалыг хавсран гvйцэтгэх явдал байдаг гэсэн тайлбарыг өгч Англи, Германыг жишээ татдаг. Гэвч тэдгээр орнуудад эрх мэдлийн харьцангуй өөр хуваарилалт (тухайлбал Холбооны улсуудын эрх мэдэл, Төрийн тэргvvний мандатын тэс өөр зохицуулалт гэх мэт), парламентын өөр бvтцийг (2 танхимтай) хуульчилсан байдгаас гадна ардчиллын дэндvv олон жилийн тvvх, уламжлал, соёлыг төлөвшvvлсэн хөрс суурьтай юм. 

Хоёр: Нэмэлт, өөрчлөлтийн 1-р зvйлийн 1 дэх хэсгээр Yндсэн хуулийн 22-р зvйлийн 2 дахь хэсэгт "Yндсэн хуульд өөрөөр заагаагvй бол МУ-ын Ерөнхий сайдыг томилох саналыг УИХ-д өргөн мэдvvлснээс хойш 45 хоногийн дотор УИХ хэлэлцэн шийдвэрлэж чадаагvй бол өөрөө тарах буюу эсхvл МУ-ын Ерөнхийлөгч УИХ-ыг тараах тухай шийдвэр гаргана" гэсэн нэмэлтийг оруулахаар болжээ. 

Энэ бол гайхамшигтай хууралт, олон тvмнийг учрыг ухаарах чадваргvй хэмээсэн эрээ цээргvй доромжлол гэж vзэж байна. Хvний тухай, тэр тусмаа Ерөнхий сайдаар томилогдчихоор хэмжээний нэр төр, эрх мэдэлтэй, парламентад олонхийн суудал авсан намын дэмжлэгтэй хvний тухай "илээр" санал хурааж байхад парламентын гишvvдийн хэд нь эсрэг саналаа өгч, өөртөө дайсан хурааж чадах эр зориг, өндөр ухамсартай байх боломжтой билээ дээ. Тэгээд энэхvv нэмэлт, өөрчлөлтөөр "навс болтол" бууруулсан чуулганы ирцтэй парламентын vед бvхэл бvтэн сар, хагасын дотор томилж чадахгvй мунгинах тохиолдол гарах боломж огт vгvй л болов уу. 

МУ-ын Ерөнхийлөгч дээр дурдагдсан саналдаа энэ нэмэлтийн тухайд "Ерөнхий сайдаа УИХ 45 хоногийн дотор томилж чадаагvй бол өөрөө тарах буюу Ерөнхийлөгч тараах тухай шийдвэр гаргана гэсэн нэмэлт нь Yндсэн хуулийн "УИХ төрийн эрх барих дээд байгууллага мөн" гэсэн заалттай зөрчилдөж байна." гэсэн vндэслэлийг гаргажээ. Ерөнхийлөгчийн энэ саналтай зохиогч миний бие санал нийлэхгvй байгаа бөгөөд УИХ-ыг тараах механизм Yндсэн хуулинд огт тусгагдаагvй, хариуцлага хvлээдэггvй парламент буюу "супер" парламент гэж vздэгээ энэ өгvvллээрээ илэрхийлэхийг vнэндээ зорьж байгаа бөгөөд бидний жишээ татах дуртай парламентын засаглал бvхий дэлхийн улсуудын жишгээр бол төрийн тэргvvн нь онцгой тохиолдолд парламентыг тараах эрхтэй байдаг юм билээ. Энэ өнцгөөс харах аваас дээрх нэмэлт нь тун ч зөв, эрх мэдлийн тэнцвэртэй хуваарилалтын төлөө хийсэн алхам мэт боловч тvvний дээр товч тайлбарлагдсан амьдралд хэрэгжих vндэсгvй байдал, парламентыг хариуцлага хvлээлгэдэг, эрх мэдлийг нь хязгаартай болгох ёстой гэсэн олон нийтийн эерэг санаа бодлын өсөлтийг намжаахын тулд хийгдсэн байж болох агуулгаас нь "хуурамч" заалт гэдгийг нь ойлгож болно. Yvнтэй хамт манай төрийн эрх баригчдын хоёр нvvрт байдал, эрх мэдлийг төвлөрvvлж, ард биднийгээ дарангуйлах гэсэн далд бодол, эх орон, улс, vндэснийхээ нийтлэг эрх ашгийн төлөө гэсэн сэтгэлийнх нь хэмжээг бэлхэнээ бас тандан мэдэж болохоор санагдах юм. 

Харин МУ-ын Ерөнхийлөгч анхны Yндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тавьсан хоригийнхоо vндэслэлийг тайлбарлан 2000.01.04-ний өдөр УИХ-д ирvvлсэн албан тоотынхоо 9 дэх vндэслэлд "Энэ нэмэлт нь амьдрал дээр биелэхгvй нь тодорхой байна. Учир нь УИХ-д олонхи болсон нам (намууд) Ерөнхий сайдаар томилуулах хvний нэрийг дэвшvvлж, тvvнийг нь Ерөнхийлөгч татгалзах эрхгvй УИХ-д оруулж, чуулганы хуралдаан дээр гишvvд саналаа зөвхөн илээр гаргаж, намын удирдлагын шийдвэрийн дагуу саналаа өгч байгаа эсэхэд хатуу хяналт тавьдаг болж байгаа шинэ нөхцөлд Ерөнхий сайдаар нэр дэвшсэн хvн томилогдохгvй байх, тэр тусмаа 45 хоногт наад зах нь 8 дахин нэр дэвшигдэж хэлэлцэгдэх хугацаанд томилогдохгvй байх ямар ч vндэсгvй юм. Энэ бол УИХ-ыг тараахсан гэсэн сонгогчдыг хоосон vгээр хуурах, Yндсэн хуульд ашиг тус муутай өөрчлөлт хийж байгаа талаар гарах шvvмжлэлийг ямар нэг хэмжээгээр намжаах гэсэн оролдлого мөн" гэсэн нь төрийн гадаад, дотоод vйл хэрэг, улс төрийн нөхцөл байдлын талаар өргөн мэдээлэлтэй, монголын төрийн тэргvvний нэн vндэслэлтэй, vнэн шvvмжлэл болжээ. 

Гурав: Нэмэлт, өөрчлөлтийн 2-р зvйлийн 5 дахь заалтад "2/ УИХ-д олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшvvлсэн хvнийг, аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагvй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл, бусад нам, эвсэлтэй зөвшилцөн нэр дэвшvvлсэн хvнийг, хэрэв хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөж Ерөнхий сайдад нэр дэвшvvлж чадаагvй бол УИХ-д суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхиороо нэр дэвшvvлсэн хvнийг Ерөнхий сайдаар томилох саналыг 5 хоногийн дотор УИХ-д оруулах," гэсэн өөрчлөлтийг Yндсэн хуулийн Ерөнхийлөгчийн бvрэн эрхийг тогтоосон 33-р зvйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад оруулахаар заажээ. 

Yндсэн хуулийн хуучин заалт нь Ерөнхийлөгч "2/Улсын Их Хуралд олонхи суудал авсан намтай, аль ч нам олонхийн суудал аваагvй бол Улсын Их Хуралд суудал авсан намуудтай зөвшилцөн нэр дэвшvvлсэн хvнийг Ерөнхий сайдаар томилох санал, тvvнчлэн Засгийн газрыг огцруулах саналыг Улсын Их Хуралд оруулах;" бvрэн эрхтэй гэсэн агуулгатай байсан. 

Энэ хоёр заалтын ялгаа нь нэгдvгээрт, Ерөнхий сайдад нэр дэвшvvлэхэд Ерөнхийлөгч нам, эвсэлтэй "зөвшилцөн" оролцдог байсныг болиулж, нам, эвсэл шууд нэр дэвшvvлдэг болгосон, хоёрдугаарт, Ерөнхийлөгчид уг нэр дэвшигчийг зөвшөөрөх, эс зөвшөөрөх байсан ч хамаагvй УИХ-д оруулах хугацаатай (хэрэв энэ хугацаанд нь оруулаагvй бол Yндсэн хууль зөрчсөн гэж УИХ Ерөнхийлөгчийг огцруулах боломжоо нээж байгаа нь энэ) vvргийг оногдуулсан, гуравдугаарт, Ерөнхийлөгчийн Засгийн газрыг огцруулах саналыг УИХ-д оруулах эрхийг нь хассан зэргээр илэрч байна. 

Нэмэлт, өөрчлөлтөөр Yндсэн хуулийн 39-р зvйлийн 2 дахь хэсэгт "2. Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бvтэц, бvрэлдэхvvн, тvvнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдvvлнэ." гэсний араас "Ерөнхий сайд уул асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагvй бол УИХ-д өөрөө өргөн мэдvvлнэ" гэсэн нэмэлтийг хийхээр болжээ. Энэхvv нэмэлтийн дагуу бол Ерөнхийлөгчийн Засгийн газрын гишvvнийг томилоход болон яам, агентлагын тоог нэмэгдvvлэх, бууруулахад зохих нөлөөтэй оролцдог байсан эрхийг нь хассан юм. 

Ерөнхийлөгчийн эрхийг нэмэж байна гэсэн нэрээр ийнхvv хассан учир Ерөнхийлөгч хилэгнэлээ илэрхийлэн хориг тавьж эсэргvvцсэн хэдий ч манай парламент “супер” гэдгээ тодорхой харуулсан. Гэхдээ Ерөнхийлөгчийн хориг нь зөвхөн өөрийнх нь эрхийг хассан учраас тавигдсан гэж ойлгож бас болохгvй байгаа бөгөөд тvvний хоригийн vндэслэлvvдийг анхааран уншвал Yндсэн хуульт ёс, ардчилсан, эрх зvйт төрийн төлөө гэсэн санаа, ноён нурууг нь төвөггvй ойлгож болохоор байгаа. Тэрээр хоригийн vндэслэлдээ нэмэлт, өөрчлөлтийн авч vзэгдэж буй заалтын талаар "…Ерөнхийлөгч зөвшөөрөх ба татгалзах эрхгvй байхад "Ерөнхийлөгчийн санал" гэж нэрлэн төрийн тэргvvний "Yндсэн бvрэн эрх"-ийн хvрээнд хамааруулсан нь vндэслэлгvй байна. Нам, эвсэл саналаа өөрөө УИХ-д оруулахгvй Ерөнхийлөгчөөр "зуучлуулж", нэр дэвшигчийн талаар УИХ, сонгогчдын өмнө хvлээх харицлагыг өөрөөсөө зайлуулж, Ерөнхийлөгчид тохох болжээ…" хэмээн дурдсан нь ч нэгийг өгvvлж байна. 

Дөрөв: Нэмэлт, өөрчлөлтийн 2-р зvйлийн 1 дэх заалтаар Yндсэн хуулийн 24-р зvйлийн нэг дэх хэсгийг "УИХ-ын дарга, дэд даргыг УИХ-ын гишvvдийн дотроос нэр дэвшvvлэн саналаа илээр гаргажсонгоно. УИХ-ын тухайн сонгуулийн дvнд бий болсон нам, эвслийн бvлэг тус бvрээс УИХ-ын дэд даргыг сонгоно." гэж өөрчилжээ. 

Энд дээр өгvvлэгдсэн УИХ-ын гишvvд хvний тухай асуудал дээр саналаа илээр гаргаж шийдвэрлэдэг болохоор хийсэн өөрчлөлтийн асуудал гарч ирж байгаа юм. Ийм байдал нь миний бодлоор УИХ-ын гишvvдийн сонгох эрхийг хязгаарлаж, ардчилсан сонгуулийн зарчимтай харшилна. Аливаа ардчилсан сонгууль нь сонгогчдын саналаа нууцаар, чөлөөтэй, шууд гаргах эрхийг хангасан хэлбэрээр явагдах ёстой. Тэгэж байж сонгогдогчын талаар бодитой vнэлэлт, зөв сонголт хийгддэг юм. Ийм өөрчлөлтийг хийснээр УИХ-ын гишvvдийг чухам намынхаа удирдлагын шийдвэрийн дагуу саналаа өгч байна уу, vгvй юу гэдгийг нь хянах боломжийг нээж өгч байгаа бөгөөд энэ нь Yндсэн хуулийн 23-р зvйлийн 1 дэх хэсгийн "Улсын Их Хурлын гишvvн бол ард тvмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална." гэсэн заалтыг хэрэгжих vндэсгvй болгож, супер парламентын дарангуйллаас "нэг намын дарангуйлал"-руу шилжих vндсийг бvрдvvлж өгсөн "ухралт" болжээ гэж бодож байна. Уг нь бидний Yндсэн хуулиндаа тунхагласан эрхэм зорилго, төрийн байгууллагын vйл ажиллагааны зарчмын дагуу бол Монгол Улсад супер парламентын дарангуйлал ч байх ёстой бус хуулийн, цаашилбал Yндсэн хуулийн дарангуйлал буюу төр, эрх зvйн онолд тодорхойлдгоор Yндсэн хуульт ёс, эрх зvйт төр, хууль дээдлэх ёс хэрэгжиж байх ёстой. Гэтэл энэ бvгдээсээ ухарч супер парламентын дарангуйллыг тогтоочихоод байснаа, одоо бvр больчихоод 10 жилийн өмнө арай хийж халсан "нэг намын хязгааргvй дарангуйлал", "нам төвт улс төрийн тогтолцоо" уруугаа буцан гулсаж байгаа явдал бус уу. 

Мөн Ерөнхий сайд, Засгийн газрын гишvvнийг томилохдоо ч УИХ-ын гишvvд саналаа илээр гарган шийдвэрлэх өөрчлөлтийг уг Yндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр оруулсныг дээр дурдсан билээ. 

Yндсэн хуулийн 23-р зvйлийн 1 дэх хэсгийн агуулгаар бол УИХ-ын гишvvн нь ард тvмний элч бөгөөд хэдэн мянгахан гишvvнтэй нэгэн намын байтугай, өөрийн тойргийн сонгогчдынхоо ч ашиг сонирхолыг эрхэмлэх бус нийт иргэн, улсын ашиг сонирхолыг эрхэмлэн баримтлах ёстой болж байгаа юм. Yvнийг онолд парламентын гишvvний чөлөөт мандатын зарчим гэдэг бөгөөд парламентын гишvvн нь аль нэг нам, төрийн байгууллага, сонгогчдын хvсэл зоригт захирагдах бус зөвхөн Yндсэн хууль, нийт иргэн, улсын ашиг сонирхолын төлөө гэсэн өөрийн хvсэл зоригийг удирдлага болгох ёстой хэмээн номлодгийг бид Yндсэн хуульдаа сонгон авч хуульчилсан. Энэ бол vнэхээр том дэвшил байсан хэдий ч энэхvv нэмэлт өөрчлөлтөөр vгvйсгэхдэх аюулд өртөөд байна. 

Ерөнхийлөгч 2000.12.11-ний Yндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналын тухай саналынхаа 1.4-д "УИХ асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхэд гишvvд саналаа нууцаар хураалгахыг болиулж, зөвхөн илээр гаргаж байх шинэ журам тогтоож, УИХ-ын гишvvд намынхаа удирдлагын шийдвэрийн дагуу саналаа өгч байгаа эсэхэд хяналт тавихаар болгож буй нь УИХ-ын гишvvн саналаа чөлөөтэй гаргах эрхийг хязгаарлаж, сонгогчдынхоо биш, намынхаа эрх ашгийг илэрхийлж байхад хvргэнэ. 

УИХ-ын гишvvдийн санал гаргах эрхийг намын хяналтад авах нь Монгол Улсад Засгийн эрхийг ард тvмний мэдлээс улс төрийн намын мэдэлд шилжvvлэх vр дагавартай…" хэмээсний "сонгогчдынхоо биш" гэснээс бусад vндэслэл, саналыг нь бvрэн дэмжиж байна. Хэрэв Ерөнхийлөгч “сонгогч” гэсэн нэр томъёон дор тухайн УИХ-ын гишvvнийг сонгосон тойргийн сонгогчдыг ойлгосон бол санал нийлэхгvй бөгөөд харин нийт Монголын сонгуулийн эрх бvхий иргэдийг хамааруулан илэрхийлэх гэсэн бол санал нийлж байгаа юм. 

Ер нь бид улс төрийн намуудынхаа монголын улс төрийн тогтолцоонд эзлэх байр суурь, төрийн хэрэгт нөлөөлөх нөлөөллийн асуудлыг нухацтай авч vзэх шаардлага нэгэнт тулгамдаад байгаа билээ. Парламент дахь улс төрийн намын болон тойргийн сонирхлыг арилгах чиглэлд зохих хууль тогтоомж, сонгуулийн тогтолцоондоо даруй өөрчлөлт хийх шаардлагатай байна. Тэгэхгvй бол эрхэм ард тvмний элч болсон УИХ-ын гишvvн маань зурагтаар гарч ирээд "Энэ асуудал дээр намынхаа удирдах зөвлөл дээр шийдсэн шийдвэр, байр суурийг л дагна даа" гэх ухааны юм яриад дvйнгэтэж байдаг нь өөрчлөгдөхгvй шvv дээ. 

Сvvлийн vед судлаачид засаглалын хомсдлоос гарахын тулд дээд, доод танхимтай парламентын хэлбэрт шилжих, парламентын гишvvдийн тоо дэхийн жишигтэй харьцуулахад цөөхөн талдаа тул нэмэгдvvлэх замаар төлөөлийг сайжруулах зэрэг саналууд гаргаж байгаа бөгөөд хэрэв УИХ-ын гишvvд жинхэнэ утгаараа чөлөөт мандаттай байж чадахгvй, намын удирдлагынхаа хараа хяналтад байх юм бол 100 байгаад ч, 1000 байгаад ч, хоёр ч, хорин ч танхимтай байгаад ард тvмэн төрийн эрхийг барьж, ардчилсан төр болж, ард тvмний төлөөллийн зарчим хэрэгжинэ гэх ямар ч vндэс байхгvй. Зөвхөн төсөв зардал л нэмэгдэж, ард тvмнийхээ халаасыг сэгсрэнэ шvv дээ. 

Энэ заалттай холбоотой дараагийн асуудал бол УИХ-ын дэд даргыг УИХ-ын тухайн сонгуулийн дvнд бий болсон нам, эвслийн бvлэг тус бvрээс сонгохоор өөрчилсөн асуудал юм. Ингэх юм бол сонгуулийн дvнд УИХ-д 8-аас дээш суудал авсан нам, эвсэл нь нам, эвслийн бvлэг байгуулж болох учир УИХ маань дээд тал нь 9 дэд даргатай байж болох нь ээ. Эрхэм гишvvд маань 2-3 хvчтэй намтай улс төрийн тогтолцоо руу тvлхэдэг онцлогтой өнөөгийн сонгуулийн тогтолцоондоо найдсан байж болох л юм. Гэхдээ сонгуулийн тогтолцоо маань ямар байх вэ гэдгийг харьцангуй тогтвортой vйлчилдэг (одоо ч vлгэр болж дээ) Yндсэн хуулиар тогтоогоогvй бөгөөд vvнийг тодорхойлон тогтоосон УИХ-ын сонгуулийн хууль маань органик хууль учир хэдийд ч, яаж ч өөрчлөгдөж болно шvv дээ. Тэр vед дахиад л Yндсэн хуульдаа өөрчлөлт оруулах гээд муудалцаж суух уу. Эсвэл УИХ-ын хуралдааны танхимыг хуучин АИХ-ын хуралдааны танхим руу 1 тэрбум шахам төгрөгийн зардалтайгаар нvvлгэж байгаа сурагтай байсан, тэндээ 9 байтугай дэд даргын суудлыг багтаагаад засчихаж болно гэж бодсон юм болов уу. Суудал, унаа, эрх ямба гэх мэт материаллаг зvйлvvд ч бага хэрэг. Харин тооны өсөлтийг дагаад бvрэн эрхээ хэрэгжvvлэх асуудал дээр дахиад л баахан мөргөлдөөн гарах юм шиг санагдах юм. Магадгvй МАХН одоо нэгэнт намынхаа дарангуйллыг тогтоогоод авсан тул хэн ч сонгуулийн тогтолцоог тийм амархан өөрчилчихөж чадахгvй хэмээн итгэл төгөс суугаа байж ч болох.

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax