2008-03-07
Монголын нийгэмд ямар айдас ирж байна вэ

Дээрх  хэрэг одоогоор түдгэлзсэн байх бөгөөд түдгэлзүүлэх үндэслэлээ “хэргийн талаар нотлох баримт байхгүй” буюу гэрчүүдийг байцаах боломжгүй, олдохгүй байна гэж тайлбарлаж байна. Монголд хуулийг “гууль” болгож чаддаг зоригтой, бүдүүн хүзүүтэй хүмүүсийн нэг бол хуулийн байгууллагын ажилтнууд буюу хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, прокурорын байгууллага, шүүхийн байгууллагын ажилтнууд гэдгийг хэлэхгүй болохоос бүгд л мэддэг болоод байна шүүдээ. Үүний нэг тод жишээ бол дээрх Төв аймгийн Зааамарт болсон АЛТНЫ ТӨЛӨӨХ ЦЭЭРЛҮҮЛЭЛТ  юм. Нинжа нарыг Монполимет ХХК-ны эд хөрөнгөд хохирол учруулсан хэргээр баривчилж, ял тулган хууль бусаар байцаалт явуулсан Гарамжавт худалдагдсан Төв аймгийн цагдаагийн газарынхан хэргийн гэрчүүдийг хуулийн хүчийг ашиглан  айлган үнэн зөв мэдүүлэг өгөх сэтгэгдлийг нь үгүй хийсэн төдийгүй гэрчүүдийг мэдүүлэг өгөх боломжийг хаасан нь Монполимет ХХК-ны ашиг сонирхолд шууд нийцэж байгаа юм.

Хэргийг анхлан мөрдсөн Төв аймгийн байцаагчид хэргийн газрын үзлэгээр илэрсэн эд мөрийн баримтуудаар хоол хийж идсэн юмуу, үгүй юмуу гэдгийг хэн ч мэдэхгүйгээр нууцлагдан устаж, хэн ч тааж чадаахгүй ОНЬСОГО болж хувирлаа.

Гэтэл одоо 2008 оны 7 дугаар сарын 13-нд МОНПОЛИМЕТ ХХК-ны УУРХАЙН ДАРГА НАРАНБАТЫН ХҮНИЙ АМЬ ХӨНӨӨСӨН ХЭРЭГ /Хавтаст хэрэг нь: ТӨМӨРТ ХОЛБОГДОХ / нь хорьж мөрдөх хугацаа дууссан гэх үндэслэлээр хаагдах гэж байна.

Энэ бүхэн монголд хариуцлагын тогтолцоо бүрдээгүй байдлыг ашиглан улс төр, бизнесийн бүлэглэлүүдийн нөлөөг шүүх эрх мэдлээс салгах, шүүхийн хараат бус байдлыг хангах үндсэн хуулийн заалтын хэрэгжилтийг хангах үүргийг хүлээсэн эрхэм хууль тогтоогчидоо!!!

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax